Манай улсын 3Х3 багийн эрэгтэй тамирчид бэртэлтэй байгаа тул энэ удаагийн Азийн аваргад залуу тамирчид оролцохоор болжээ

Манай улсын 3Х3 багийн эрэгтэй тамирчид бэртэлтэй байгаа тул энэ удаагийн Азийн аваргад залуу тамирчид оролцохоор болжээ

Энэ сарын 27-с 31-ний өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болно. Тус тэмцээнд манай улсын эрэгтэй шигшээ багийг төлөөлөн “Хасын Хүлэгүүд” багийн залуу тоглогчид болох 18 настай А.Азбаяр, 19 настай Ч.Тэмүүлэн, 20 настай С.Биндэръяа нар оролцохоор болжээ.

Учир нь хуучин бүрэлдэхүүн болох Э.Дөлгөөн дээд лигийн плей-оффын тоглолтын үеэр шагайндаа бэртэл авсан бол О.Энхбаатар нүүрэндээ цохиулж, хамгаалалттай тоглож байсан. Харин Д.Дэлгэрнямын бугуйны бэртэл удаан хугацаанд үргэлжилж, А.Ананд саяхнаасаа бэртлээсээ эргэн ирсэн учраас дээрх залуу тамирчдаар хүч сэлбэхээр болсон байна.

Эмэгтэй шигшээ багийн хувьд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар хуучин бүрэлдэхүүнээрээ оролцох юм. Монголын эрэгтэй шигшээ баг “В” хэсэгт Тайландын багтай багтсан бөгөөд тэдэн дээр урьдчилсан шатнаас Өмнөд Солонгосын баг нэмэгдэх магадлал өндөр байна. Одоогийн байдлаар манай улсын эрэгтэй шигшээ баг чансаагаараа хоёрдугаарт, эмэгтэй баг гуравдугаарт бичигдэж байна.