Чансаа өндөр шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаан болно

Чансаа өндөр шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаан болно

Чансаа өндөр шилдэг 64 бөхийн энертайнмент барилдааныг энэ сарын 23-нд буюу бямба гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.

Тус барилдаанд улсын цолтой 40 бөх, аймгийн цолтой 20, сумын цолтой 4 бөх барилдах юм байна. Бөхчүүдийн нэр тодорсон бөгөөд урилга хүлээн авч, зөвшөөрсөн бөхчүүд оролцож байгаа аж. Бөхчүүд барилдахдаа учраа бөхөө баззераар сугалаа сугалж барилдах юм байна.

Одоогийн байдлаар чансаа өндөр бөхчүүдийг Увс аймгийн харъяат Улсын аварга Н.Батсуурь тэргүүлж байгаа бөгөөд үлдсэн 63 бөхийн нэр удахгүй зарлагдана гэж зохион байгуулагчид мэдэгджээ.