ВИДЕО:  "Монголын төмөр зам" ТӨХК үүсгэн байгуулагдсаны 16 жилийн ой тохиож байна

ВИДЕО: "Монголын төмөр зам" ТӨХК үүсгэн байгуулагдсаны 16 жилийн ой тохиож байна

"Монголын төмөр зам" ТӨХК нь 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны шийдвэрээр үүсгэн байгуулагджээ. Тус байгууллага нь,

  • Төмөр замын дэд бүтцийг барих, эзэмших, ашиглах
  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх
  • Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах чиглэлээр 16 дахь жилдээ үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 461,1 км төмөр зам, 25,1 сая м3 газар шорооны ажил, Монгол инженер, техникийн ажилтнуудын ур ухаанаар баригдсан зам дагуу 27 байршилд нийт 2427 метр гүүр, 596 ширхэг мал амьтны гарц, ус зайлуулах хоолой, 455,5 км урт эрчим хүчний шугам, 871 км шилэн  кабель, 22000 мкв барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгээд байна.