Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

Өнөөдрийн /2024.03.20/ засгийн газрын хуралдаанаар 30 асуудлыг хэлэлцэж, шийдвэрийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцууллаа. 

Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай төслийг  өнөөдөр хэлэлцэж баталлаа. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон.

Үүнд 449.2 мянган тэтгэвэр авагч хамрагдах бөгөөд 449.3 тэрбум төгрөг зарцуулна. Улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болно.

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Халамжийн тэтгэврийн тухайд НДС-гаас тэтгэвэр авар эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 65.6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэх юм. 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг. Үүнд 12.8 мянган хүүхэд хамрагддаг. Уг тэтгэмжийг мөн дөрөвдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375 мянган төгрөг болно" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: