Хамгийн их агаарын бохирдолтой нийслэл хотын жагсаалтанд Улаанбаатар 34 дүгээрт жагсчээ

Хамгийн их агаарын бохирдолтой нийслэл хотын жагсаалтанд Улаанбаатар 34 дүгээрт жагсчээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвшөөрсөн стандартыг хангаж чадсаныг “IQAir” шинэ судалгаагаар тогтоожээ.

Тоосонцрын бохирдол хамгийн ихтэй бүс нутгууд Ойрх Дорнод, Африк, Төв болон Өмнөд Азид байсан байна. Харин агаарын бохирдол хамгийн их нийслэл хотуудын жагсаалтыг Энэтхэгийн Шинэ Дели, Бангладешийн Дака, Буркина Фасогийн Уагадугу, Тажикистаны Душанбе хот тэргүүлсэн бол зөвхөн хүйтний улиралд агаарын бохирдол ихтэй байдаг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 114 нийслэлээс 34 дүгээрт эрэмбэлэгджээ. Голчлон PM2.5 тоосонцроос үүдэлтэй орчны агаарын бохирдол нь дэлхий даяар жил бүр дөрвөн сая хүн цаг бусаар нас барах шалтгаан болж байгааг ДЭМБ-ын судалгаагаар тогтоожээ.