Төсвийн 1.8 тэрбум төгрөгөөр малын сэг зэм цэвэрлэх тээврийн хэрэгсэл худалдан авна

Төсвийн 1.8 тэрбум төгрөгөөр малын сэг зэм цэвэрлэх тээврийн хэрэгсэл худалдан авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар мал аж ахуйн салбарт үзүүлж буй байгаль цаг уурын сөрөг нөлөөллийг бууруулах нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. 

Мөн малын сэг зэм цэвэрлэхтэй холбоотой санхүүжилт гаргах талаар холбогдох албаныханд үүрэг өгөв. Тодруулбал, орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах 1.8 тэрбум төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасан юм.