ШУУРХАЙ: БНСУ-д дөрвөн монгол залуу далайн түрлэгийн улмаас хадан дээр боогдсон байсныг тус улсын аврах баг аварчээ

ШУУРХАЙ: БНСУ-д дөрвөн монгол залуу далайн түрлэгийн улмаас хадан дээр боогдсон байсныг тус улсын аврах баг аварчээ

Монгол Улсын иргэд БНСУ-ын "Ансан" хотод далайн эргийн ойролцоох хадан дунд гарах гарцгүй боогдсон байсныг тус улсын тэнгисийн эргүүл шуурхай аварсан талаар тус улсын YTN болон SBS телевиз мэдээлжээ.

ВИДЕО:

Хэргийг тодруулбал,  БНСУ-ын Ансан хотын Губондо арлын ойролцоо 20 орчим насны гурван монгол эрэгтэй мөн 30 орчим насны нэг эрэгтэй хамтдаа гуравдугаар сарын 14 /2024.03.14/-ны өдөр далай үзэхээр эргээр зугаалж байжээ. Тэдний нэг нь Монгол руу буцах гэж байсан тул ийнхүү гаргаж өгч байсан гэж цагдаагийн албанаас мэдээлсэн байна.

Улмаар далайн эрэг орчмоор явж байхдаа далайн түрлэг орж ирэхийг анзаараагүй аж. Ийнхүү гэнэт орж ирсэн далайн түрлэгнээс амжиж зугтан эргийн ойролцоох хадан дээр гарч чадсан ч гарах гарцгүй болжээ.

Иймд орон нутгийн цагаар энэ сарын 14-ний өдрийн 16:47 цагийн орчимд Кёнги мужийн Пёнтак хотын тэнгисийн цагдаагийн газар дуудлага өгсөн байна. Ингэснээр далайн дунд хашигдсанаас ердөө 30 минутын дотор тэнгисийн цагдаагийн албанаас аврах ажиллагаа зохион байгуулж тус дөрвөн монгол иргэнийг тус өдрийн 17:18 цагийн үед Ансан хотын тэнгисийн эргүүлийн М-8 завь болон онгоцоор далайн эргийн хадан дээрээс эсэн мэнд аварчээ. Аврагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, сайн байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд тус тэнгисийн цагдаагийн газраас иргэдийг далайн түрлэгээс болгоомжилж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: SBS, YTN