ВИДЕО: В.Путины ялалт байгуулсан сонгууль хэрхэн явагдсаныг илтгэх бичлэг гарсны дараа Сонгуулийн хороо шалгалтыг эхлүүлсэн гэж мэдэгджээ

ВИДЕО: В.Путины ялалт байгуулсан сонгууль хэрхэн явагдсаныг илтгэх бичлэг гарсны дараа Сонгуулийн хороо шалгалтыг эхлүүлсэн гэж мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гурван өдрийн турш үргэлжилж, өнгөрөгч Ням гараг /2024.03.17/-ийн орой өндөрлөсөн. Энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин, Л.Слуцкий, В.Даванков, Н.Харитонов гэсэн дөрвөн хүн нэр дэвшиж өрсөлдсөн ба Владимир Путин 87 хувийн саналаар ялалт байгуулсан. 

Харин тус сонгуульд В.Путин 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулах луйварыг аль хэдийн зохион байгуулсан гэх мэдээлэл зарим хэвлэлд гарч байсан юм. Тухайлбал, Чечены Бүгд найрамдах улсын нийт сонгогчдын 99.98 хувь нь В.Путины төлөө саналаа өгсөн гэж мэдээлсэн. Тэгвэл Оросын Санкт-Петербург хотын Адмиралтейский дүүргийн 5-р хэсгийн хорооны ажилчид сонгуулийг хэрхэн зохион байгуулсан талаар бичлэг олон нийтийн сүлжээнд гарчээ.

Тус бичлэгт нэгэн эмэгтэй өвдөг дээрээ мөлхөж, саналын хайрцаг руу ойртон ирэх ба удалгүй тэрээр саналын хуудасыг хайрцагт хийх аж. Харин тэднийг мэдсэн хамгаалалтын ажилтан гарч явах нь харагдах аж. Олон нийтийн сүлжээнд гарсан тус бичлэгийн дараа Санкт-Петербург хотын сонгуулийн хорооноос шалгалтыг эхлүүлсэн гэж мэдэгджээ. 

ВИДЕО: