"Стратегийн бөмбөгдөгч Ту-95 онгоцнууд Украин руу ниссэн тул агаарын довтолгооноос сэрэмжил" гэсэн мессежийг өгөөд байна гэж BBC агентлаг мэдээлжээ

"Стратегийн бөмбөгдөгч Ту-95 онгоцнууд Украин руу ниссэн тул агаарын довтолгооноос сэрэмжил" гэсэн мессежийг өгөөд байна гэж BBC агентлаг мэдээлжээ

Украины Зэвсэгт хүчин өнөөдөр /2024.03.21/ өглөө Оросын Мурманск муж дахь агаарын баазаас стратегийн бөмбөгдөгч есөн ширхэг Ту-95 онгоц тус улсыг чиглэн ниссэн тухай мэдээлж, пуужингийн аюулаас болгоомжлох агаарын сэрэмжлүүлгийг яг одоо орон даяараа зарлаад байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.  ОХУ-ын Мурманск мужаас Украиныг чиглэн хөөрсөн "Ту-95 бөмбөгдөгч онгоцнууд пуужин харвах шугамд хүрэх хугацаа нь ойролцоогоор 03:00 цаг орчим байна. Нөхцөл байдлын өөрчлөлтийн талаарх мэдээллийг бид цаг тутамд өгөх болно" гэсэн иргэддээ мессежээр хүргээд байна гэжээ.

Эх сурвалж: BBC