Удахгүй 70 нас хүрэх гэж байгаа жүжигчин Жеки Чан энэ онд хоёр уран бүтээлээ гаргана гэв

Удахгүй 70 нас хүрэх гэж байгаа жүжигчин Жеки Чан энэ онд хоёр уран бүтээлээ гаргана гэв

Тулаант киноны амьд домог болсон алдарт жүжигчин Жеки Чан ирэх дөрөвдүгээр сарын 7-нд 70 нас хүрэх гэж буй. Тэрээр энэ онд хоёр ч шинэхэн уран бүтээлээ гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр шүтэн бишрэгчид нь түүний гадна төрхөнд ихээхэн санаа зовж байгаа талаараа цахим орчимд шуугижээ.

Энэ талаар нийгмийн сүлжээнд "Жеки, яана даа. Чи хөгшрөөд байдаг", "Цаг хугацаа хэнийг ч өршөөхгүй юм даа. Гэхдээ л чи супер хэвээрээ" гэх сэтгэгдлүүд гарчээ.

Алдарт жүжигчний хувьд өнгөрсөн хугацаанд рлон тоглогч авдаггүй, киноныхоо бүх тулаантай хүнд үзүүлбэрүүдийг өөрөө гүйцэтгэдэг учгаас үргэлж гэмтэл бэртэлтэй явдаг аж. Огт орлон тоглогч авдаггүй түүнтэй даатгалын ямар ч компани гэрээ байгуулдаггүй байна. Энэ талаар Жеки Чан “Энэ хэдэн арван жилд хичнээн ч гэмтэл авснаа тоолоод баршгүй. Намайг бүх ясаа хугалсан гэдэг, мэдээж, үнэн биш" хэмээн хэвлэлийн хурлынхаа үеэр шоглоом болгон ярьжээ.

Эх сурвалж: Independent