Белгород мужийг хамгаалах цэргүүд дутагдалтай байгаа тул Украйны фронтоос зарим хүчээ татахаар болжээ

Белгород мужийг хамгаалах цэргүүд дутагдалтай байгаа тул Украйны фронтоос зарим хүчээ татахаар болжээ

Гуравдугаар сарын эхээр Украины талд байлдаж буй Оросын сайн дурын зэвсэгт бүлэглэлүүд Белгород мужийн нутаг дэвсгэрт довтолж эхэлсэн. Үүний улмаас өнгөрсөн хугацаанд 20 орчим хүн алагдаж, 100 гаруй хүн шархадсан байна.Тухайлбал Белгород хот гуравдугаар сарын 16-нд хоёр удаа, 14-нд гурван удаа их буу болон агаарын цохилтод өртсөн байна.

Тиймээс Байнга халдлага довтолгоонд өртөх болсон Украины хил залгаа Белгород мужийг хамгаалахын тулд фронтоос зарим хүчээ татахаар болсон тухай Кремлээс мэдээлжээ. Белгород, Курск мужуудын нутаг дэвсгэрт Оросын Эрх Чөлөөний Легион, Оросын Сайн Дурын Корпус, Сибирийн Батальон гэсэн зэвсэгт бүлэглэлүүд байлдааны ажиллагаа явуулж байгаа юм.

Эх сурвалж: Radio Free Europe