Манай улс энэ жил болох "Парисын олимп"-д оролцох нэг тамирчиндаа 83-84 сая төгрөг зарцуулна гэв

Манай улс энэ жил болох "Парисын олимп"-д оролцох нэг тамирчиндаа 83-84 сая төгрөг зарцуулна гэв

Өнөөдөр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үеэр манай улсаас Парисын олимпод оролцох тамирчдын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар ярилцжээ.

Энэ үеэр Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Олимпын бэлтгэлийг хангахад спортын 27 холбоотой гэрээ байгуулаад явж байна. Спортын холбоод шигшээ баг байгуулж, тамирчид болон дасгалжуулагчдаа сонгоно. Өнөөдрийн байдлаар олимпын спортын төрлөөр 11, пара спортын төрлөөр дөрвөн хүн эрхээ авсан. Бид энэ жилийн олимпод оролцох 55 эрх авах зорилготой.

Энэ жил олимпын нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна. 2018 онд 31-32 сая төгрөг, 2023 онд 43-44 сая төгрөгийг олимпод оролцож буй нэг тамирчинд зарцуулдаг байсан. Гэвч энэ нь тамирчдын асуудлыг бүрэн хэмжээнд шийдэх мөнгө биш. Тиймээс спортод дуртай компаниудын хамтын дэмжлэгтэйгээр бэлтгэл ажил бүрэн явагдаж байгаа" гэж мэдээллээ.