"Э.Цэндбаатарыг хүсэлтийг хүлээн авч, Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулахаар болсон" гэж МБХ-ноос мэдээллээ /ВИДЕО/

"Э.Цэндбаатарыг хүсэлтийг хүлээн авч, Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулахаар болсон" гэж МБХ-ноос мэдээллээ /ВИДЕО/

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбооноос уучлалт гуйж, олимпын эрх олгох тэмцээнд оролцуулахыг хүссэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Монголын боксын холбоо Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр Монголын Үндэсний телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ. Тэрбээр "МУГТ Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч Тайланд улсад болох олимпын эрхийн тэмцээний сорил тэмцээнд оролцуулах шийдвэрийг гаргаад байна" гэлээ.