"The MongolZ" өнөөдөр Бразилын "paiN" багтай шийдвэрлэх тоглолтоо хийнэ

"The MongolZ" өнөөдөр Бразилын "paiN" багтай шийдвэрлэх тоглолтоо хийнэ

Дани улсын Копенхаген хотноо болж буй цахим спортын CS2 тэмцээнээс Монгол Улсын "The MongolZ" баг хасагдах шатанд шалгарсан анхны Ази баг болсон. Тэгвэл өнөөдөр  22:00 цагаас "The MongolZ" Мэйжорыг цааш үргэлжлүүлэх эсэх чухал тоглолтыг Бразилын "paiN" багийн эсрэг хийхээр болжээ.  Хожигдсон нь гэртээ харих бол хожсон нь дахин нэг тоглолтыг хийх болно. Тус хоёр баг өмнө нь учраа таарч байгаагүй аж.

"The MongolZ" өчигдөр Бразилын Legacy багтай учраа таарч 2:0 харьцаатай буулган авсан юм. Тус баг эхний шатанд ОХУ-ын AMKAL ESPORTS, Хятадын Lynn Vision багийг хожсон. Дараагийн шатанд "FaZe", "Vitality", "Spirit" зэрэг дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөнө. CS2-ын хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024"-д  дэлхийн шилдэг 24 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг Ази тивийн төлөөлөл болон оролцож байгаа юм.