Чансаа өндөр шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаанд өнөөдөр болно

Чансаа өндөр шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаанд өнөөдөр болно

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч "Бест буйдан" компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаан болно. 

Тус барилдаанд улсын цолтой 40 бөх, аймгийн цолтой 20, сумын цолтой 4 бөх барилдах бөгөөд барилдахдаа учраа бөхөө сугалаа сугалж барилдах юм. Мөн түрүү бөхийг 10 сая төгрөгөөр, үзүүр бөхийг 5 сая, шөвгийн дөрвийг 2.5 сая,  гурав давсан бөхийг 500 мянга, хоёр давсан бөхийг 400 мянга, нэг давсан бөхийг 300 мянган төгрөгөөр шагнахаар болжээ.

Барилдаанд, Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын гарьд Ц.Бямба-Отгон, Улсын заан Б.Батмөнх, Улсын заан Б.Серик, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын заан Д.Анар, Улсын заан Ц.Одбаяр, Аймгийн арслан М.Баяржавхлан, Аймгийн арслан Н.Өсөхбаяр, Улсын начин Б.Даваа-Очир, Улсын начин Б.Чимэдвандан, Улсын начин Д.Амаржаргал, Улсын начин Д.Амарсайхан, Улсын начин Д.Хүдэрбулга, Улсын начин Н.Баярбаатар, Улсын начин Ө.Батзул, Улсын начин Х.Цогтгэрэл, Улсын начин Э.Даш, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын харцага Г.Бадрах, Улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага Х.Гантулга, Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Цэргийн заан Ө.Батсуурь нар оролцохоор болжээ.