Москвад террорист халдлага болох гэж буйг АНУ-ын тал анхааруулсан ч В.Путин тус сэрэмжлүүлгийг “нийгмийг айлган сүрдүүлэх гэсэн шантааж” хэмээн хүлээн аваагүй гэжээ

Москвад террорист халдлага болох гэж буйг АНУ-ын тал анхааруулсан ч В.Путин тус сэрэмжлүүлгийг “нийгмийг айлган сүрдүүлэх гэсэн шантааж” хэмээн хүлээн аваагүй гэжээ

ОХУ-ын “Крокус Сити Холл” төвд өнөөдөр /2023.03.23/ болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 93-д хүрсэн ба энэ тоо цаашид ч өснө гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл ОХУ-д террорист халдлага болно гэдгийг АНУ тэргүүтэй барууны орнууд анхааруулж байсан байна.

Тодруулбал, хоёр долоо хоногийн өмнө АНУ, Их Британи улс орнууд Москва хотод болох олон нийтийн арга хэмжээний үеэр халдлага үйлдэх аюулын талаар иргэддээ анхааруулсан байна. Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч мэдээлэл хийх үеэрээ, "Вашингтон халдлага болох гэж буй бэлтгэлтэй холбоотой мэдээллийг Москвад дамжуулсан" гэж мэдэгдсэн байна.  Гэтэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тухайн үед аюулын сэрэмжлүүлгийг “нийгмийг айлган сүрдүүлэх, тогтворгүй болгох” зорилготой “шууд шантааж” хэмээн нэрлэж байжээ. 

Эх сурвалж: BBC