ВИДЕО: ОХУ-д болсон террорист халдлагыг үйлдсэн гэх хүмүүсийн баривчлагдаж буй гэрэл зураг, дүрс бичлэг нийтлэгджээ

ВИДЕО: ОХУ-д болсон террорист халдлагыг үйлдсэн гэх хүмүүсийн баривчлагдаж буй гэрэл зураг, дүрс бичлэг нийтлэгджээ

Оросын “Крокус Сити Холл” төвд болсон террорист халдлагад сэжиглэгдэн баривчлагдаж буй хүмүүсийн гэрэл зураг, дүрс бичлэг телеграмм сувагт нийтлэгдсэн байна.

Мөн ОХУ-ын тусгай албаны дарга А.Бортников “Крокус Сити Холл”-д болсон террорист халдлагад шууд холбоотой 11 хүнийг, түүний дотор дөрвөн халдагчийг саатуулсан талаар Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлээд байгаа юм. Харин "Крокус Сити Холл"-ын камерын бичлэгт хийсэн дүн шинжилгээ хийхэд, террористууд бэлтгэл сургуулилт сайн, байлдааны туршлагатай гэдгийг нь харуулж байна. Тэд халдлага үйлдээд зугтах замыг тооцсон байсан. Тухайлбал, алан хядагчид Крокусын барилгыг орхин гарч олон хүмүүстэй холилдсон" гэж Оросын албан хүн ярьжээ. 

Эх сурвалж: Varlamov news