LIVE: ОХУ-д болсон террорист халдлагын улмаас нас барагсдын тоо 115-д хүрлээ

LIVE: ОХУ-д болсон террорист халдлагын улмаас нас барагсдын тоо 115-д хүрлээ

Москва хотын гаднах Красногорск хотын Crocus City Hall ордонд террорист халдлагын улмаас нас барсан хүний тоо хамгийн сүүлийн мэдээллээр 115 болсон бөгөөд энэ тоо цаашид ч өсөх магадлалтай гэж албаныхан мэдээлэв.

Мөн дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд Москвад болсон террорист халдлагын улмаас гэм зэмгүй олон олон хүн амиа алдаж, шархадсанд эмгэнэл илэрхийлсээр байна. Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) дарга Александр Бортников халдлага үйлдсэн 11 хүнийг, түүний дотор Украины хил рүү зугтахыг оролдсон дөрвөн гэмт этгээдийг саатуулсан гэж мэдээлжээ.

ВИДЕО:

Эх сурвалж: BBC