Их Британийн гүйгч дэлхийн хамгийн хэцүү гэх марафоныг амжилттай дуусгасан анхны эмэгтэй болж түүхэнд бичигджээ

Их Британийн гүйгч дэлхийн хамгийн хэцүү гэх марафоныг амжилттай дуусгасан анхны эмэгтэй болж түүхэнд бичигджээ

Их Британийн гүйлтийн тамирчин дэлхийн хамгийн хэцүүд тооцогдох марафон гүйлтийг амжилттай дуусгасан анхны эмэгтэй болж түүхэнд бичигджээ.

Тус марафонд оролцогч тамирчид 60 цагийн дотор 160 орчим километр замыг туулж, 18 мянган метр 60 фут өндөр замаар өгсөж, уруудах даалгаврыг биелүүлэх ёстой байдаг аж. Даалгаврын хугацаа дуусахад ердөө нэг минут 39 секунд үлдсэн байхад Жасмин бариандаа орсноор марафоныг амжилттай дуусгасан анхны эмэгтэй тамирчин болсон бөгөөд тэрбээр одоо 40 настай малын эмч мэргэжилтэй гэнэ.

Баркли марафоны туулах замыг 1989 онд 100 миль болгож уртасгаснаас хойш ердөө 20 хүн энэхүү марафоныг амжилттай дуусгаж байжээ. Марафонд жил бүр 35 хүн л оролцохоор бүртгүүлэх боломжтой байдаг бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс “Би яагаад Баркли марафонд оролцох ёстой вэ” гэсэн сэдвээр эсээ бичиж, бүртгэлийн хураамж болох $1.6-г төлөх ёстой гэнэ.

Эх сурвалж: BBC