ОХУ-ын Москва хотоос нисэх гэж байсан эмэгтэй "үүргэвчинд тэсрэх бөмбөг байгаа" гэж хэлсэн тул буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ

ОХУ-ын Москва хотоос нисэх гэж байсан эмэгтэй "үүргэвчинд тэсрэх бөмбөг байгаа" гэж хэлсэн тул буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ

ОХУ-ын “Крокус Сити Холл” төвд өчигдөр /2024.03.23/ болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 154-д хүрсэн талаар Москва мужийн Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна. Тэгвэл өнөөдөр /2024.03.24/ ОХУ-ын "Шереметьево"-ийн нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж байсан нэгэн эмэгтэй өөрийнх нь "үүргэвчинд тэсрэх бөмбөг байгаа" гэж хэлсний улмаас нислэгүүд саатаад байгаа аж. 

Тодруулбал, "Шереметьево"-ийн нисэх онгоцны буудлаас Москва-Ереван чиглэлд нисэх ёстой байсан нэгэн эмэгтэй түрэмгий зан гаргаж. миний үүргэвчинд тэсрэх бөмбөг байгаа гэж мэдэгдсэн тул нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоож, нислэг хойшилсон талаар телеграмм сувагт мэдээлжээ. Харин одоо Оросын цагдаа нар нисэх буудалд ирж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. 

Эх сурвалж: Varlamov news