МАН-ын Бага хурлын үеэр М.Энхболдтой хэн ч хамт суусангүй

МАН-ын Бага хурлын үеэр М.Энхболдтой хэн ч хамт суусангүй

МАН-д сүүлийн 20 жилийн турш өндөр нөлөөтэй байсан, төрийн албанд асар том хөлтэй, бизнесийн хүрээнийхнээс хамгийн эвтэйхнээр хандив татаж чаддаг хүн бол М.Энхболд. Түүнийг "60 тэрбум"-аар баалж, УИХ-ын даргаас нь унагаж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандат олгоогүй.  

Тэгвэл тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, хэсэг завсарласан улс төрдөө эргэн ирэх оролдлогыг хийж байгаа гэж буй. Тиймээс ч тэрбээр өнгөрсөн амралтын өдөр болсон /2024.03.23/ намын Бага хуралдаа оролцжээ. Харин энэ үеэр түүнтэй хэн ч хамт суусангүй. Харин эсрэгээрээ Бага хуралд оролцогчид түүнээс дөлж, хол байсан гэх. 

МАН-ын гишүүд мандаж явсан дарга нарыгаа гундаж явахад нь хаядаг жишээ энэ юм. Ю.Цэдэнбалыг нас барахад зургийг нь барих хүн байгаагүйтэй, С.Баярыг шоронд ороход өмөөрч нэг хүн дуугараагүйтэй ижил М.Энхболдыг ч өнөөдөр хаяжээ. М.Энхболдын тухайд ирэх сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар түүнд боломж олгохгүй гэсэн гэх мэдээлэл бий. МАН-ын хувьд авлига, албан тушаалтын гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдийгээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж буй билээ.