Хойд Солонгос Япончуудыг нутагтаа хүлээн авч тоглохоос татгалзсан тул ФИФА тэднийг тоглолтыг бүрмөсөн цуцалжээ

Хойд Солонгос Япончуудыг нутагтаа хүлээн авч тоглохоос татгалзсан тул ФИФА тэднийг тоглолтыг бүрмөсөн цуцалжээ

Хойд Солонгос болон Япон гэх хоёр улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд учраа таарсан. Тэдний урьдчилсан шатны тэмцээн энэ сарын 26-нд Хойд Солонгосын нийслэл Пёньян хотноо болох ёстой байсан ч тус улс тодорхойгүй шалтгаанаар цуцлаад байгаа юм. Тэгвэл тус хоёр улсын тоглолтыг Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) цуцалжээ.

Хойд Солонгосын хэвлэлээр Японд ойрын үед шинэ төрлийн вирус өвчин тархсан тул үүнээс сэргийлэн олон улсын тэмцээнийг нутагтаа хүлээн авахаас татгалзсан гэж мэдээлэл гарсан талаар Японы Кюдо агентлаг онцлоод байсан юм. Тиймээс энэ тоглолтын дүнг хэлэлцэхийг ФИФА-гийн Сахилгын хороонд даалгана гэдгийг мэдэгдээд буй. 2026 оны Азийн бүсийн урьдчилсан шатны тэмцээний В хэсгийн хоёрдугаар тойрогт Японы шигшээ баг Мьянмар, Сирийн багуудтай зургаадугаар сард тоглоно. Япончууд одоогоор гурван хожил, нэг ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж байна.

Эх сурвалж: Kyodo news