Монгол залуус Саудын Арабын "Falcons” байгууллагын нэр дээр тоглохоор болжээ

Монгол залуус Саудын Арабын "Falcons” байгууллагын нэр дээр тоглохоор болжээ

Саудын Арабын "Falcons" байгууллага "PUBG Mobile" дээрээ ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж, Монголын багийг бүхэлд нь элсүүлжээ. Тодруулбал, цахим спорт сонирхогчдын сайн мэдэх "Stalwart Esports" багийн тамирчид болох "TOP буюу А.Бүрэнбаяр", "Action буюу Г.Сүхбат", "N1RZED буюу Нүрзэд", "ICY буюу Г.Тэнгис", дасгалжуулагч "Senator буюу Б.Жаргалсайхан" зэрэг манай улсын таван тамирчин одооноос  Саудын Арабын "Falcons" багийн нэр дээр тоглох аж.

Энэ талаар "Falcons” албан ёсны цахим хуудсандаа "Falcons PUBG Mobile-ийг байлдан дагуулахаар дараах бүрэлдэхүүнтэйгээр ирлээ” хэмээн бичжээ. Саудын Арабын "Falcons" байгууллага нь "CS2", "dota2", "VALORANT", "Rocket League" гэх мэт цахим спортын төрөл бүрт хүчирхэг багийг бүрдүүлсэн. Тэдний "dota2"-ийн баг хэдийн дэлхийн шилдгүүдийн нэг болсон бол "CS2"-ийн баг нь шилдгүүдийг нэгтгэж, хүчирхигжиж яваа. Харин одооноос "PUBG Mobile"-ийн баг нь олны анхаарлыг татаж эхэлжээ.