АНУ-ын Балтимор хотод хэдхэн хоромын өмнө /2024.03.26/ 2.5 км урттай автозамын "Francis Scott Key" нэртэй гүүрэн байгууламж хугарч "Patapsco" гол руу унасан хэрэг явдал гарсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Энэ талаар АНУ-ын зарим мэдээллийн агентлагууд ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүрэн байгууламж сүйдсэн хэмээн мэдээлж байна. Балтимор хотын албаныхны мэдээлж буйгаар, ослын улмаас хэд хэдэн автомашин гүүрнээс унасан ба долоон хүнийг голын уснаас эрэн хайж эхлээд байгаа ажээ.
Эх сурвалж: BBC