Улсын арслан Р.Пүрэвдагва Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулсан барилдаанд алгасалгүй зодогложээ

Улсын арслан Р.Пүрэвдагва Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулсан барилдаанд алгасалгүй зодогложээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ оны гуравдугаар сард 13 барилдаан зохион байгуулсан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Харин энэ сард зохион байгуулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий, Б.Серик, харцага Б.Зоригтбаатар, начин Э.Батмагнай, Л.Отгонбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар нэг түрүүлсэн бол харцага Г.Бадрах хоёр түрүүлжээ. Сонирхолтой нь Улсын арслан Р.Пүрэвдагва энэ сард зохион байгуулсан бүх барилдааныг алгасалгүй зодоглосон цор ганц бөхөөр тодорсон байна. Түүний хувьд нэг үзүүрлэж, хоёр шөвгөрсөн амжилт үзүүлжээ.