Оросын “Крокус Сити Холл” төвд болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 150-д хүрээд байна. Харин тус халдлагатай холбогдуулж олон хүнийг баривчилж байгаа аж. Тухайлбал, террорист халдлага үйлдсэн гэх дөрвөн хүнд автомашинаа худалдсан Д.Исломов болон түүний ах дүүсийг баривчилж, бүх насаар нь хорих ял төлөвлөж байгаа аж.
Мөн террорист халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж буй дөрвөн хүнд байр түрээсэлж байсан Алишер Касимовыг баривчилж, цагдан хорихоор шүүх танхимд хүргэн ирж буй дүрс бичлэгийг BBC агентлаг нийтэлсэн байна. А.Касимов гэх Оросын иргэн нь гурван хүүхэдтэй бөгөөд шүүхийн танхимын орчимд авсан дүрс бичлэгт түүний хамаатан садан нь бололтой нэгэн эмэгтэй уйлж байгаа сонсогдох ажээ.
Эх сурвалж: BBC
В Басманный суд доставили фигуранта дела о теракте в «Крокусе» Алишера Касимова.
— SOTA (@sotaproject) March 26, 2024
Он, предположительно, сдавал квартиру подозреваемым в терроризме
У Касимов 4 детей, на видео из суда на заднем плане плачут его родственники.
Видео: SOTA pic.twitter.com/6EY8nNDAE6