СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй салхи аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээд байгаа тул хол замд гарахгүй байхыг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй салхи аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээд байгаа тул хол замд гарахгүй байхыг анхаарууллаа

Говь-Алтайн баруун, Завхан, Баянхонгорын өмнөд, Архангай баруун, хойд, Булганы өмнөд, Өвөрхангайн баруун, хойд, Төв аймгийн зүүн, Дундговийн ихэнх, Дорноговийн зарим, Хэнтийн зүүн өмнөд хэсгээр өглөө 9.30 цагийн байдлаар хүчтэй салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрээд байна. Мөн Орхон аймгийн төвийн нутаг, Дарханы өмнөд, төвийн ихэнх нутаг, Улаанбаатар хотод шороон шуурга, Дундговийн, Дорноговийн төвийн нутгаар шороон шуурганы аюултай үзэгдэл болж байгааг ЦУОШГ-аас анхаарууллаа. 

Түүнчлэн, Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд өглөө маш хүчтэй шороон шуурга шуурснаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж.

Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй тул зам хариуцагч байгууллагууд замын үзлэгийг тогтмол хийж байна. Иргэд шаардлагагүй бол хол замд гарахгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан зорчихыг Зам тээврийн хөгжлийн төвөөс анхаарууллаа. 




Өнөөдөр хулгана өдөр

56 минутын өмнө