БНСУ-ын T-ara хамтлагийн гишүүн асан А Рым амиа хорлохыг завджээ

БНСУ-ын T-ara хамтлагийн гишүүн асан А Рым амиа хорлохыг завджээ

БНСУ-ын T-ara хамтлагийн гишүүн асан А Рым амиа хорлох оролдлого хийж, эмнэлэгт хүргэгдсэн талаар тус улсын "koreaboo" мэдээллийн сайтаар мэдээлжээ.

Тэрбээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ний өглөө үүрээр амиа хорлохыг завдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн байна. А Рымын хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа хэд хоногийн өмнө олон нийтэд зарласан бөгөөд хүүхдийнхээ хамтаар хүчирхийлүүлж байсан тухайгаа дурдаж, зургуудаа хавсаргажээ. Түүнийг хоёр дахь хүүхдээ тээж байх үед нөхөр нь мөрийтэй тоглоомонд донтон, биеэ үнэлэгч авах зэрэг үйлдэл гаргаж байсан ба гэрлэлтээ хуулийн дагуу салгуулахаар тэвчиж байсан гэв.

Сонирхуулахад, А Рым нөхөртэйгөө 2019 онд хуримаа хийж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр тийш болж буйгаа зарласан юм. Өмнөх нөхрийнх нь сүрдүүлэг ихэсч, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх дуулиан гарсны улмаас ийнхүү амиа хорлох сонголт хийсэн байж болзошгүй талаар эх сурвалжууд дурджээ. 

Эх сурвалж: Koreaboo