ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт С.Зоригийн хэрэг, Шүүгч нарын талаар юу ярьсан нь анхаарал татаж байна

ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт С.Зоригийн хэрэг, Шүүгч нарын талаар юу ярьсан нь анхаарал татаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн шторк цацагдаж эхэлжээ. Нэвтрүүлэг бүрэн эхээрээ маргааш /2024.03.28/-аас телевизээр цацагдаж эхлэх аж. 

Харин тус нэвтрүүлэгт ямар асуудал хөндөгдөж байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, нэвтрүүлгийн шторкоос харвал С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал, Шүүх байгууллага, Хотын дарга асан Э.Бат-Үүл зэрэг асуудал хөндөгдөх бололтой.

ВИДЕО:

Сонирхуулахад,  өнгөрөгч хоёрдугаар сарын 28 /2024.02.28/-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас гаргасан, “С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан өдрийн маргааш буюу 1999 оны аравдугаар сарын 03-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг хэлэлцээд 1998 оны аравдугаар сар 03 /1998.10.03/-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргасан байна.