Бритни Спирс архи уусан үедээ онгоцонд тамхи татахыг оролдож Олон Улсын нисэх онгоцны буудалд саатуулагджээ

Бритни Спирс архи уусан үедээ онгоцонд тамхи татахыг оролдож Олон Улсын нисэх онгоцны буудалд саатуулагджээ

АНУ-ын алдарт поп дуучин Бритни Спирс Мексикээс Америк руу буцаж явахдаа онгоцонд асуудал үүсгэсний улмаас Лос-Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудалд түр хугацаанд саатуулагдсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тодруулбал,  Бритни Спирс нислэгийн үеэр согтуурхаж, онгоцонд тамхи татахыг оролдсон байна. Иймд нислэгийн экипажийн зүгээс анхааруулга өгөхөд тэрээр “сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлсэн” гэж мэдээлжээ. Уг нөхцөл байдлын дараа Бритни Спирс цахимд хуудастаа “Би анх удаа архи уусан. Өөрийгөө их ухаантай болсон мэт санагдсан. "Хөөх, энэ юу вэ" гэж бодсон. Ингээд тамхи асуусан” хэмээн бичжээ. Одоогийн байдлаар Бритни Спирст холбогдуулан ямар нэгэн хэрэг үүсгээгүй байгаа ч энэхүү явдал олон нийтийн анхаарлыг татжээ. 

Эх сурвалж: NEXTA