Өчигдөр болсон хүчтэй шуурганы улмаас Дорноговь аймгийн Сайншандад уурын зуухны яндан хугарчээ

Өчигдөр болсон хүчтэй шуурганы улмаас Дорноговь аймгийн Сайншандад уурын зуухны яндан хугарчээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-нд Дорноговийн нутгаар хүчтэй салхи шуурга болж сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргасан. Энэ өдөр салхи баруун хойноос секундэд 20-24 метр, зарим үед секундэд 28 метр хүрч, нутгийн төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурч байсан юм. Энэ үеэр хүчтэй шуурганы улмаас Дорноговь аймгийн Сайншандад уурын зуухны яндан хугарсан талаар иргэд цахим хуудсандаа нийтэлжээ.