БНСУ-ын волейболын лигт тоглож буй монгол тоглогч Б.Баярсайхан аваргын төлөө шалгарлаа

БНСУ-ын волейболын лигт тоглож буй монгол тоглогч Б.Баярсайхан аваргын төлөө шалгарлаа

БНСУ-ын Ансан хотод болж буй "Додрам 2023-2024 V" волейболын эрэгтэйчүүдийн лигийн хоёрдугаар тойрогт Б.Баярсайханы тоглодог "OK Financial Group Woori Card"-ыг 3:0 (25-15 25-15 25-19) онооны харьцаагаар хожиж, аваргын төлөө шалгарлаа.

БНСУ-ын спортын хэвлэлүүдэд тус багийн тоглогч Б.Баярсайханы тоглолт гайхалтай сайн байгаа талаар мэдээлжээ. Энэ удаагийн тоглолтод Б.Баярсайхан 13 оноо авсан нь хоёр багаас хамгийн их оноо авсан буюу 2 блок, 66,67%-ийн довтолгоог авсан байна. 

Азийн улирлын драфтын нийлбэр дүнгээр 4-р байрт бичигдэж, ОК санхүүгийн группын багт орсон Б.Баярсайхан тоглолтод багийн гарааны дунд блоклогчоор тоглосон ч V лигт элссэн даруйдаа лигийн тэргүүлэгч дунд блоклогч болжээ. Энэ улиралд тэрээр 236 оноо, сет тутамд 0.58 бөмбөг тасалснаар лигийн 6-р байрт бичигдэж байгаа аж.