Эмэгтэй тамирчнаа үнссэн Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Рубиалесыг 2.5 жил хорих саналыг гаргажээ

Эмэгтэй тамирчнаа үнссэн Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Рубиалесыг 2.5 жил хорих саналыг гаргажээ

Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Л.Рубиалес тус улсын шигшээ багийн тоглогч Ж.Хермосог үнссэн хэргээр 2.5 жилийн хорих ял авч магадгүй байгаа ажээ. 

Учир нь 2023 оны наймдугаар сард Л.Рубиалес эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад Испанийн баг ялсны дараа довтлогчийн уруул дээр үнссэн хэрэг гарсан байна. Харин дасгалжуулагч Л.Рубиалес энэхүү үйлдлээ "харилцан талархлын дохио" гэж мэдэгдсэн ч, түүний үйлдлийг бэлгийн дарамт хэмээн үзэж холбогдох хүмүүс прокурорын байгууллагад хандсан байна. 

Улмаар Л.Рубиалесыг Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулж, мөн ФИФА түүнийг хөлбөмбөгөөр ажиллах эрхийг гурван жилээр хассан байна. Мөн прокурорууд Л.Рубиалесийг тамирчинд 100 мянган еврогийн нөхөн төлбөр төлөхийг шаардаж, түүнд 200 метрээс илүү ойртохыг хориглосон байна. Харин өдгөө Ипсанийн прокурорын байгууллагаас Л.Рубиалесыг 2.5 жилийн хугацаатай хорих саналыг шүүхэд гаргаад байгаа ажээ. 

Эх сурвалж: Varamov news