ФОТО: Airbus A380 онгоцыг тээврийн хэрэгслээр мөргөж, жолооч нь цус харвасан хэрэг Орост гарчээ

ФОТО: Airbus A380 онгоцыг тээврийн хэрэгслээр мөргөж, жолооч нь цус харвасан хэрэг Орост гарчээ

Оросын "Домодедово" нисэх онгоцны буудлын тусгай тээврийн жолооч "Дубай" руу нисэх ёстой байсан дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц болох Airbus A380-ыг мөргөж, осолдсон хэрэг өчигдөр /2024.03.27/ гарчээ. Харин онгоц мөргөсөн тусгай тээврийн жолооч ослын дараахан цус харваж, эмнэлэгт хүргэгдсан бол Airbus A380 онгоцыг засварт илгээж, Дубай руу явах тус нислэгийг цуцалсан байна. Мөн тус тээврийн хэрэгсэл онгоц мөргөлдсөн тус ослыг ОХУ-ын прокурорын газар болон мөрдөн байцаах хороо хамтарч шалгалт хийж эхэлсэн тухай Оросын төрийн мэдлийн РИА Новости агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө