Манай улсын 3Х3 сагсан бөмбөгийн тамирчид өнөөдөр Малайзын багтай тоглоно

Манай улсын 3Х3 сагсан бөмбөгийн тамирчид өнөөдөр Малайзын багтай тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоногийн өмнө Сингапурт эхэлсэн.

Манай улсын эмэгтэйчүүд “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо өнөөдөр Малайзын эсрэг хийнэ. Хоёр дахь тоглолтоо урьдчилсан шатнаас шалгарсан багтай хийх хуваарьтай. Тэгвэл эрэгтэйчүүд “В” хэсэгт багтсан бөгөөд эхлээд урьдчилсан шатнаас шалгарсан багтай, дараа нь Тайландтай тоглоно. Монголын эрэгтэй баг аваргаа хамгаалах зорилготой оролцож байгаа бөгөөд шигшээ багийг А.Ананд ахалж, Стив Сер удирдаж байна. Манай улсын эрэгтэй шигшээ багийг төлөөлөн “Хасын Хүлэгүүд” багийн залуу тоглогчид болох 18 настай А.Азбаяр, 19 настай Ч.Тэмүүлэн, 20 настай С.Биндэръяа нар оролцохоор болсон. Тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөх төлөвтэй байна.