МИАТ-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Л.Номин өнөөдөр анхны нислэгээ үйлджээ

МИАТ-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Л.Номин өнөөдөр анхны нислэгээ үйлджээ

МИАТ ТӨХК-ийн 6 дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо.
 
Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна. Л.Номин нь өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авч, хөх тэнгэрт дүүлэн ниссэн 3 дахь үеийн нисгэгч аж.
 



Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ