Манай улсын 3Х3 сагсан бөмбөгийн тамирчид Малайз, Шри Ланкийн багуудтай тоглож, хожилт байгууллаа

Манай улсын 3Х3 сагсан бөмбөгийн тамирчид Малайз, Шри Ланкийн багуудтай тоглож, хожилт байгууллаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоногийн өмнө Сингапурт эхэлсэн. Манай улсын эмэгтэйчүүд “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо өнөөдөр Малайзын эсрэг хийж 21:4-өөр илүүрхэн хожилт байгуулжээ.

Харин эрэгтэй багийн хувьд урьдчилсан шатнаас шалгарсан Шри Ланкийг шигшээ багийг нэмэлт цагт 15:13-аар буулган авсан байна. Манай улсын баг дараагийн тоглолтоо 18:30 цагт Филиппинтэй, эрэгтэй баг 19:20 цагаас Тайландтай хийх юм.