Дондог, Дулам гэх нэртэй хоёр бамбаруушыг эх байгальд нь тавихаар Хөвсгөл рүү зөөвөрлөжээ

Дондог, Дулам гэх нэртэй хоёр бамбаруушыг эх байгальд нь тавихаар Хөвсгөл рүү зөөвөрлөжээ

Эхээсээ төөрч өлссөндөө айл бараадаж очсон хоёр баавгайн бамбаруушийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид авч, өсгөж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25 нд эхээсээ төөрч, өлссөн хоёр бамбарууш малчин айл бараадаж очсон тул малчид сүү өгч, холбогдох байгууллагад хандсанаар Зэд Хантайн бүтээлийн нурууны байгаль хамгаалагчид өсгөж буй. Бамбаруушууд одоогоор долоон сартай. Мэргэжилтнүүдийн зааварчилгаа дор байгалийн зэрлэг чанараа алдалгүй өсөж байгаа юм. Мөн тэднийг Дондог, Дулам гэж нэрлэсэн билээ.

Тэгвэл Дондог, Дулам бамбаруушуудыг Хөвсгөл рүү өнөөдөр явуулж байгаа бөгөөд хоёр сарын дараа эх байгальд нь тавих гэнэ.