Г.Наранцэцэг Антальягийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Г.Наранцэцэг Антальягийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга 93 орны 628 тамирчинтайгаар өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний таван жингийн барилдаан болсноос Монголын шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Мөн өчигдөр эрэгтэй -60 кг жинд Бямбажавын Цогт-Очир 5-р байр, Энхтайваны Ариунболд 7-р байр эзлэв. Өнөөдөр эрэгтэй -73 кг жинд Л.Анхзаяа, -81 кг жинд Г.Болор-Очир, Э.Баянцагаан, эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч, -70 кг жинд Б.Ням-Эрдэнэ нар барилдах юм. Тус тэмцээн нь 1500-5000 еврогийн шагналын сантай.