Манай улсын эмэгтэй шигшээ баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний шилдэг наймд шалгарлаа

Манай улсын эмэгтэй шигшээ баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний шилдэг наймд шалгарлаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоногийн өмнө Сингапурт эхэлсэн. Манай улсын эмэгтэйчүүд “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо өчигдөр Малайзын эсрэг хийж 21:4-өөр илүүрхэн ялалт байгуулсан юм. Мөн өчигдөр 18:30 цагт Филиппинтэй тоглон хожсоноор эмэгтэй шигшээ баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний шилдэг наймд шалгараад байна.

Тэд хасагдах шатны тоглолтоо маргааш 11:00 цагаас БНХАУ-ын шигшээ багтай хийхээр болсон байна.