Улаанбаатарт 10 градус дулаан байна

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2...+7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19...+24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +8...+10 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.