Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулд сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулд сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу 4-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 4-р сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.