ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Эрээн хотыг зорих иргэдийн тоо ихэсчээ

ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Эрээн хотыг зорих иргэдийн тоо ихэсчээ

Өчигдөр цахим орчинд Замын-Үүд боомт ачаалалтай байгаа талаарх мэдээлэл тарсан. Тэгвэл ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан зорчигчдын тоо нэмэгдсэн бөгөөд Замын-Үүд боомтоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж гарах чиглэлд 5668, орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрчээ.

Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй ба ажил хэвийн явагдаж дууссан. Зорчигчийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хилийн байгууллагын зүгээс анх удаа зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдлүүд удааширч, Эрээн хотын боомт 18 цаг 30 минут хүртэл зорчигчдыг оруулсан гэж мэдээллээ.