"Таванбогд" компаний оруулж ирдэг түргэн хоолны сүлжээ газар болох "KFC" өнгөрсөн баасан гарагт болж өнгөрсөн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан өөрсдийн албан ёсны цахим хуудсандаа постер байрлуулжээ. Гэвч фотошоп ашиглан жүжигчин У.Уянгын зургийг зөвшөөрөлгүй ашигласан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна.
Жүжигчин У.Уянга гэр бүлийн хамт гадаадад амьдарч байгаа бөгөөд энэ талаар өөрийн цахим хуудсандаа "Хэзээ ийм зураг авхууллаа гэж цочтол авах юм аа, ядаж байхад эрэгтэй хүний бие дээр толгойг минь залгаад, мэнгэ арилгачихсан байна" гэж бичжээ.
Харин энэ талаар иргэд болон хуульчид "олигтой шүүхтэй бол тэрбумыг нэхэмжлээд аваад өгч болохоор кейс байна" хэмээж байгаа бөгөөд шүүмжлэл гарсны дараа "KFC" тус постерийг цахим хуудаснаасаа устгажээ.