Манай улсын эмэгтэй баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээнд Хятадын багийг хожиж шилдэг дөрөвт шалгарлаа

Манай улсын эмэгтэй баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээнд Хятадын багийг хожиж шилдэг дөрөвт шалгарлаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд Сингапурт эхэлсэн. Манай улсын эмэгтэйчүүд “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо өнгөрсөн баасан гарагт Малайзын эсрэг хийж 21:4-өөр илүүрхэн ялалт байгуулсан. Мөн өчигдөр 18:30 цагт Филиппинтэй тоглон "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний шилдэг наймд шалгараад байсан юм.

Тэгвэл өнөөдөр 11:00 цагт дэлхийд нэгдүгээрт эрэмблэгддэг БНХАУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийг хожсоноор "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний шилдэг дөрөвт шалгаран үлдээд байна.