"Цаг агаарын нөхцөлтэй холбогдуулан онгоцны буудал дээр 2-3 цагийн өмнө ирэх"-ийг МИАТ-ээс анхаарууллаа

"Цаг агаарын нөхцөлтэй холбогдуулан онгоцны буудал дээр 2-3 цагийн өмнө ирэх"-ийг МИАТ-ээс анхаарууллаа

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Мөн Улаанбаатар хотод ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурч, салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4...+6 градус дулаан байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ-ээс мэдээлэл хүргүүлжээ. Тодруулбал “Улаанбаатар хотод ойролцоогоор 2.2 см цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч байгаа тул зорчигч та бүхэн авто замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхаарна уу” гэжээ.