"Ногоон автобус"-ны Түр хороо өнөөдөр хаалттай хуралдана

"Ногоон автобус"-ны Түр хороо өнөөдөр хаалттай хуралдана

УИХ-ын чуулганы өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдрийн /2024.01.17/  хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тодруулбал, 318 тэрбум төгрөгөөр 2023 онд авсан "Ногоон автобус"-ны худалдан авалтыг  шалгах "Хянан шалгах түр хороо"-г байгуулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Санал хураалтад 54 гишүүн оролцсоны 36 нь буюу 66.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталж, 

Түр хорооны гишүүдээр:

  • П.Анужин
  • Д.Батлут
  • Ж.Бат-Эрдэнэ
  • Ц.Даваасүрэн
  • Г.Тэмүүлэн
  • Ж.Батсуурь
  • Н.Ганибал
  • С.Одонтуяа, Т.Доржханд нарыг томилсон юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Хянан шалгах түр хорооний эхний хурал болж, даргаараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон юм.

Мөн өнгөрсөн сарын 25-ны өдрийн /2024.03.25/ тус түр хороо хуралдаж, хянан шалгагч, шинжээч нарыг томилсон бөгөөд Хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.04.01/ 14.00 цагт Төрийн ордонд хаалттай хуралдахаар товлогджээ. Хуралдаанаар Түр хорооны тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ.