Уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Дэлхийн дээвэр гэгддэг 8848.86 метр өндөр оргил болох Эверест рүү авирахаар болжээ.
Авиралт дөрөвдүгээр сарын 5-наас зургаадугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх бөгөөд нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүйгээр, хөтөч болон шерпагийн тусламжгүйгээр авирна гэдгээрээ онцлог аж. Тэд үндсэн отгоос дээш бүх ачаагаа үүрч, бүх отгоо өөрсдөө барьж явах гэнэ. Одоогийн байдлаар Эверестийн оргилд нийт 6664 гаруй уулчин гарсан байдаг ба нийт оргилд гарсан хүмүүсийн 3.4% буюу 221 орчим уулчин нь нэмэлт хүчилтөрөгчгүй оргилд гарсан гэсэн судлагаа байдаг.