Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг тоглоомон буугаар айлган сүрдүүлэн, танхайрчээ.
Цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчилд холбогдогчид шүүгчийн шийтгэврээр 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.