ВИДЕО: МИАТ-ийн хоолыг нийлүүлэх тендерийн маргаанд "ялагдсан" Т.Хандсүрэнгийн "Нүхт тур" компани давж заалджээ

ВИДЕО: МИАТ-ийн хоолыг нийлүүлэх тендерийн маргаанд "ялагдсан" Т.Хандсүрэнгийн "Нүхт тур" компани давж заалджээ

МИАТ-ийн хоолыг 15 жил нийлүүлсэн "Нүхт тур" ХХК нь 2023 онд МИАТ-ээс зарласан "Зорчигчийн хоол, катерингийн үйлчилгээ үзүүлэх тендерт ялагдаж, улмаар шүүхэд хандсан ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тэдний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

ВИДЕО:  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр

Тэгвэл "Нүхт тур" компани нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг хэлэлцэх хурал одоогоор товлогдоогүй байгаа аж. 

Эргэн сануулахад, МИАТ компани 2009 оны долдугаар сарын 23-ны өдөр "Нүхт тур" ХХК-тай "МИАТ ХК-ийн Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээ", мөн тус өдрийн маргааш /2009.07.24/ нь "Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх гэрээ" гэгчийг байгуулж, “Зорчигчийн хоол” буюу катерингийн үйлчилгээгээ тус компанид шилжүүлээд 15 орчим жил буюу 2024 оны нэгдүгээр сар /2024.01/-ыг хүргэсэн байдаг. Харин "МИАТ" ТӨХК-аас хуулийн дагуу 2023 оны аравдугаар сар /2023.10/-д “Зорчигчдын хоол /Катеринг/” нийлүүлэх тухай 9,5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендер зарлаж, улмаар тус тендерт "Нүхт тур" ХХК шалгараагүй байдаг. Тиймээс тухайн компани нь дээрх тендертэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг юм. 

ВИДЕО: